Сэдэв: Бизнес санааг илрүүлэх ба үнэлэх
Сэдэв: Бизнес санааг илрүүлэх ба үнэлэх
Бизнес санааг илрүүлэх ба үнэлэх
Эцэг эхийн удамшил |
Бизнес эрхлэх инстинкт: Бизнес эрхлэх санааг олоход нөлөөлөх хүчин зүйл бол тухайн хүний төрөлхийн бизнес эрхлэх инстинкт юм. Бизнес эрхлэх инстинкт гэдэг нь аж ахуйч, хөдөлмөрч, овсгоо самбаа нөхцөл байдлыг үнэн зөв үнэлэх ирээдүйгээ бодитойгоор төсөөлөх, хөрөнгөө зөв зарцуулах зэрэг амьдрал ахуйгаа өөд татах бүх төрлийн чадваруудын нийлбэр юм. Бизнес эрхлэх инстинкт нь маш олон хүчин зүйлсийн нөлөөллөөр бий болж хөгждөг байна.
Дадлага, туршлага |
Бизнес эрхлэх инстинкт |
Өөрийн хувийн зан чанар |
Хүрээлэн буй орчны нөлөө |
Өөрийгөө хэгжүүлэх хүсэл |
Боловсролын байдал |
Бусад хүчин зүйлс |
Бизнес эрхлэх инстинкт сайн хөгжсөн |
Бизнес эрхлэх инстинкт сайн хөгжөөгүй |
Бизнес эрхлэх инстинкт сайн хөгжсөн хүний хувьд бизнес санааг олох, цаашид бизнесийг амжилттай явуулахад бусад хүнээс илүү давуу талтай байдаг байна. Гэхдээ энэ чанар дээр уйгагүй хөдөлмөр, ур чадвар нэмэгдэж байж л амжилттай бизнесийг явуулна.
Бизнес санааг илрүүлэх: Бизнес санаа олно гэдгийг өөрийн нөөц боломж, чадавхид тулгуурлан зах зээлийн хэрэгцээнд чиглэсэн ямар нэг зорилготой болохыг хэлж байна гэж ойлгож болно. Дараахь гурван алхам танд өөрийн бизнесийн санааг сэдэж олоход туслана.
1 . Өөртөө зорилго бий болго: Та өөрийнхөө амьдралыг таван жилийн дараа ямар байхыг аль болох бүх зүйлийг хамруулан төсөөлөн бодоорой. Тухайлбал: Хаана, ямар сууцанд амьдарч байна? Ямар хүмүүстэй амьдарч байна? Таны найз нөхөд, хүрээлж буй хүмүүс тань ямар хүмүүс тань ямар хүмүүс байна? Өдөр тутмын ажил тань юу болсон байна? Хүмүүс таньд хэрхэн хандаж байна? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна? гэх мэт.
2. Юу хийх дуртай, юуг сайн хийдгээ тодорхойлж ав: Та өөрийнхөө юу хийж чаддаг ба чаддаггүйг, мөн юунд авъяастай гэдгээ дотроо тунгаан бодоорой. Сайн бизнесийн санаа сэдэх нь нэг хэрэг. Өөрийнхөө авъяас чадварт тохирсон бизнесийн санаа сэднэ гэдэг өөр хэрэг. Таны бизнес сонирхлыг чинь үнэхээр татдаг байвал л та түүнийгээ урт хугацаанд, амжилттай хийх боломжтой байна. Өөрийгөө тодорхойлохын тулд гурван тусдаа жагсаалт гарга.
1. Та юунд авъяастай вэ?
Хүн бүхэн ямар нэг юманд сайн байдаг ба тэдгээрийн олонх нь ямар нэг бизнесийн суурь болж чадна. Та өөрийнхөө чадваруудад хэт дасал болсноосоо болоод тэдгээрийгээ олж харахгүй байж болох юм. Иймээс хэдэн долоо хоногийн турш өөрийнхөө сайн чанаруудыг олж харахыг хичээх хэрэгтэй.
2. Та юуг сурч, эзэмшсэн бэ?
Хамгийн энгийн ажлыг хийж байсан ч та олон зүйлийг сурч авсан байгаа.Хариуцаж байсан үүрэгт ажлуудаа, гүйцэтгэж чадна гэсэн ажлуудаа, хаана хэнээс юу сурснаа санаарай.Аль болох бүрэн жагсаалт гарга, хамгийн багадаа 10 чаддаг, чадах зүйлээ олж бичээрэй.
3.Та юу хийх дуртай вэ?
Хийх дуртай зүйлсээ энд бичнэ. Энэ тийм ч амархан биш байж мэднэ. Хамгийн түрүүнд толгойд чинь орж ирсэн сонирхол, хобби зэргээрээ дамжуулан цааш нь ургуулан бод. Та зав чөлөө гарвал юу хийх дуртай байдаг, юуг хийх юмсан гэж хүсдэг, юуг хийж байхдаа цаг хугацаа өнгөрч байгааг үл анзааран хамаг анхаарлаа хандуулсан байдаг, юуг хийхээс огт уйдаж залхдаггүй зэргээ сайн бодоорой.
Аль болох олон талаас нь бодож гаргасан олон санаанууд танд шийдвэр гаргахад илүү туслах болно.
Энэ гурван жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш байнга харж энэ тухай бодож эргэцүүлж бай. Тэгээд ямар нэгэн санаа төрөх болгонд жагсаалтан дээрээ тэмдэглэл хийж бай. Энэ дундаас таны бизнесийн ерөнхий дүр зураг гарч ирнэ.
3. Зах зээлийн ямар хэрэгцээ байгааг олж мэд:
Бизнесийн санаа сэдэхийн тулд та өөрийнхөө дотоод ертөнцөө судалсан. Одоо гадаад орчноо шинжилж зах зээлийн эрэлт хэрэгцээг ямар байгааг олж мэдэх хэрэгтэй.
Өөрийнхөө чаддаг, дуртай зүйлсээ тодорхойлж байх явцдаа зах зээлийн хэрэгцээг бас судалж байх хэрэгтэй. Зах зээл дээр, хэрэглэгчдэд, хүмүүст юу хэрэгтэй байгааг дараах байдлаар судалж мэдэж болох юм. Үүнд:
Ш Хангагдаагүй эрэлт хэрэгцээ буюу хүмүүст юу хэрэгтэй байгааг алхам тутамдаа анзаарч бай.
Ш Сонин сэтгүүл уншихдаа, телевиз үзэхдээ, хүмүүстэй ярилцахдаа, дэлгүүрээр орохдоо, гудамж талбайд явж байхдаа гэх мэт.
Ш Танд хэрэгтэй байж болох ямар бараа бүтээгдэхүүн олдохгүй байна? Гэдгийг бодож үзэж бай.
Ш Хүн болгоны хийх дургүй, гэхдээ тэдэнд та хийгээд өгчихөж чадах ажил байна уу? гэдгийг эргэцүүл.
Ш Хүмүүсийн амьдралыг, өдөр тутмын ажлыг нь хөнгөвчлөх таны мэдэх арга туршлага, бүтээгдэхүүн үйлчилгээ байна уу? гэдгийг бод. Жишээ нь: Нягтлан бодох мэргэжилтэй нэгэн аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн тайлан гаргаж өгөх, татвар, бүртгэл хөтлөлтийн зөвлөгөө өгөх бизнес сэдэж олж болох юм. Энэ дагуу бизнесийн санаануудаа жагсаан бичээрэй. Дараа нь өмнө өөрийгөө судалсан “судалгааны ажил”-тайгаа уялдуулан бод. Үүний дараа жинхэнэ танд тохирсон, танд авчрах бизнесийн санаа тунаж үлдэх болно.
Бизнесийн санаагаа олж авах нь шинээр шинээр бизнес эрхлэхэд бэлтгэх хамгийн эхний шат юм. Үүнээс цааш бизнесийн санаагаа үнэлж, хамгийн тохирох санааг сонгох, бизнест шаардагдах хөрөнгийг хэрхэн тооцох, санхүүжилт хаанаас олж хийх, хийгдэх ажлуудаа хэрхэн төлөвлөж зохион байгуулах, ямар хэлбэрийн аж ахуйн нэгж сонгох, бүтээгдэхүүн үйлчилгээ яг ямар байх, хаана ажлын байраа байрлуулах, ажилчдаа хэрхэн сонгож авах гэх мэт олон асуудлуудыг шийдэж, гүйцэтгэх хэрэгтэй болно.
Бизнес санааг үнэлэх: Бизнес санаагаа олсны дараа энэ бизнесийг эхлүүлэхийн өмнө өөрийн бий болгосон бизнес санааг үнэлэх шаардлагатай байдаг. Иймд тухайн бизнес санааг үнэлэхийн тулд дараах зүйлсийг мэдсэн байх шаардлагатай юм.
Ш Төлбөрийн хэмжээ боломжийн уу? Ихэнх тохиолдолд шинэ бизнес ижил төрлийн байгаа бизнесээс илүү үнэтэй байдаг. Байгаа бизнес нь салбарт нэвтрэх цорын ганц арга зам байж болох юм.
Ш Байршил бол чухал хүчин зүйл. Зарим бүлэгт бизнесийн тодорхой төрлийг эхлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд байгаа бизнес л салбарт нэвтрэх цорын ганц зам байж болно. Таны гэрт ойр байдал мөн нөлөөлөх хүчин зүйл болно.
Ш Шинэ бизнес худалдаж авах зарим үр ашиг:
o Бүх зүйл шинэ ба ажиллагаатай
o Харилцагч нар шинэ бизнес рүү явах дуртай байдаг
o Орчинд муу үйлчилгээ үзүүлдэг байж болно
o Нээсний дараа шинэ бизнесийн үнэ, тоног төхөөрөмжийн зардлаас илүү байж болно
o Шинэ ба санаачлагатай саналуудыг илүү сайн хэрэгжүүлж магадгүй юм
Ш Байгаа бизнесийг худалдаж авах үр ашигууд:
o Бизнест орлого ба зардлуудын бүртгэл байгаа
o Үйл ажиллагааны зардлууд шинэ бизнесийнхээс ихэнхдээ доогуур
o Бизнес аль хэдийн бэлтгэгдсэн ажиллагсадтай байна.
o Үнэн бодит гуудвилийн бүтээсэн байж болно
o Борлуулалтын салбарт зах зээл дээр аль хэдийн тэргүүлж байж болно.
Бичсэн: Ц.Уянга нийгэм газар зүйн багш | цаг: 15:10 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих