Хийн мандлын шинж чанар, бүтэц
- 1. Хийн мандал гэж юу вэ? Дэлхийн бөмбөрцгийн гадна талаар хүрээлэн тогтох хийн бүрхэвчийг хийн мандал буюу агаар мандал гэнэ.Хийн мандал- Atmosphere (англи үг)Atmos- хийSphaira- бүрхүүл гэсэн грек үгнээс гаралтай.
- 2. Хийн мандлын байнгын бүрэлдэхүүн 1%21% Азот Хүчилтөрөгч Бусад 78%
- 3. “Агаар мандал”III улирлын бүлэг сэдэв
- 4. 1.Тропосфер- Орчих мандалХийн мандлын доод үе.Энэ үелэлийн хүрээнд 1 км-ээр өндөрсөх тутам агаарын температур 6°С-аар буурдаг.Газрын гадаргаас халсан агаар дээш хөөрөхдөө хөрсөөр орчныхооагаартай адилхан температуртай болох өндөрт хүрээд зогсоно.Энэ өндрөөр тропосферийн дээд хилийг тогтоодог.Иймд тропосферийн дээд хил экваторт 16-18 км,туйл орчимд 8-9 км,дунджаар 11 км өндөрт оршино.Тэндагаарын температур аль ч өргөрөгт ялгаагүй - 60°С-аас -70°С байдаг.Хийн мандлын 80% нь хамаарагдах ба дэлхийн цаг агаар,уур амьсгалын бүхий л үзэгдэл энэ мандалд явагддаг.
- 5. 2. Стратосфер- Давхраат мандал Тропосферээс цааш 50 км хүртэлхдавхарга.Энд нийт агаарын 20 орчим хувь агуулагдана.Усны уур байхгүй тул үүл байхгүй.Озон их байх бөгөөд 25-27 км- ийн өндөрт бүр ч их бөөгнөрсөн байдагтул үүнийг озоны давхарга гэнэ.Озоны хий нарнаас ирэх хэт ягаан туяаг өөртөөшингээн авч түүний хөнөөлт аюулаас амьд организмыг хамгаалж байдаг ач холбогдолтой.Агаарын температураажмаар нэмэгдсээр 0°С-аас +10°С хүрдэг.
- 6. 3. Мезосфер- Дунд мандал 50-80 км-ийн хоорондох давхаргыг хэлнэ.Энд температур дахин тропосферийхтэй адил дээшлэх тутам буурч 0°С- аас -90°С хүрдэг.Энэ мандалд салхины хурд их 150 м/секхүрдэг.Мезосферт хаа нэгтээ мөсний талстуудаас бүрэлдсэн мөнгөлөг үүл ажиглагдана.
- 7. 4. Термосфер- Халуун мандал 80 км-ээс цааш 800-1000 км хүртэл өндөрт оршино.Энд температур маш хурдан нэмэгдэж150 км-ийн өндөрт +230°С, 600 км- т +1500°С халуун байдаг.Нарны цацрагийн нөлөөгөөр термосферт агаарын хийн молекулууд иончлогдож атомаас зарим электронсалж салж сарнина.Иймээс энэ үеийг ионосфер(цэнэгт мандал) гэж нэрлэнэ.Ионосфер нь дэлхийн харилцаа холбооны салбарыг зохицуулж байдаг.
- 8. 5. Экзосфер- Гадаад мандал 1000-2000 км-ийн өндөрт орших давхаргыг хэлнэ.Энд устөрөгчийнхий зонхилдог.Энэ хийн атомууд маш сийрэг тул тодорхой орон зайд байрладаггүй,асар их хурдтайгаар сүлжин хөдөлж аажмаар огторгуйнуудам руу алдагдана.Жил тутам 1000 орчим тн сансрын хог хаягдал,хумхын тоосонцор энд хуримтлагддаг.
Бичсэн: Ц.Уянга нийгэм газар зүйн багш | цаг: 10:03 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих